Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Төв банк, Хүний нөөцийн удирдлагын газарт Хөдөлмөрийн харилцааны бодлого, журмын Мэргэжилтэн

  Байгууллагын хөгжлийг дэмжсэн хүний нөөцийн бодлого журам, дотоод хэм хэмжээ, баримт бичгүүдийг тодорхойлох, шинэчлэлт, нийцлийг хариуцах; Хүний нөөц, хөдөлмөрийн харилцааны бодлого, журам, дотоод хэм хэмжээний хэрэгжилтийг хангахад шаардлагатай сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгөх;   Хүний нөөцийн үйл ажиллагаа, процесс сайжруулах, автоматжуулах чиглэлээр санаачилга гарган ажиллах, энэ чиглэлээрх шинэ төсөл, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, идэвх санаачилгатай оролцох, дэмжлэг үзүүлж ажиллах; Ажил үүрэгтэйгээ холбоотой тайлан мэдээ гаргах, нэгтгэх, хүний нөөцийн бодлого стратеги болон зорилго зорилтын хүрээнд шаардлагатай мэдээллийг бэлтгэх, судалгаа гаргах; Холбогдох чиглэлээр эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн ажиллах;

Хэнтий салбар, Баянхутаг тооцооны төвт Бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх

Бүртгэл, борлуулалт

Өвөрхангай салбарт Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн

ХААН Банкны нууцлалтай холбоотой аливаа асуудлаар "ХААН Банкны нууцын журам","ХААН Банкны мэдээллийн аюулгүй байдлын цогц бодлого"-ыг мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй;Ажил үүргийн хүрээнд банканд учирсан, учирч болзошгүй аливаа эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зайлсхийх арга хэмжээг авч ажиллах, эрсдэлийн талаар мэдээлэх үүрэгтэй;Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж, Монгол банкны холбогдох журам, дүрэм, заавар, эрхзүйн баримт бичиг, ХААН Банкны Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийн эсрэг баримтлах бодлого, түүнд нийцүүлэн гаргасан Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхээс урьдчила нсэргийлэх журмыг чанд мөрдөн ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй;ХАБЭА-ндүрэм,журам,стандарт зааварчилгааг мөрдөх,ХАБЭА-н сургалтад хамрагдах, ажил үүргээ гүйцэтгэх явцад амь нас,эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүссэн тохиолдолд аюулыг бууруулах боломжит арга хэмжээг шуурхай авах үүрэгтэй;ХААН Банкны ажилтнаас хүлээгдэж буй зан төлөвийн шаардлагыг хэрэгжүүлэх,

Сегмент, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газарт Бүтээгдэхүүн удирдлагын мэргэжилтэн

Харилцагчийн эрэлт хэрэгцээ, гадаад болон дотоод зах зээлийн нөхцөл байдлыг судлан, банкны стратеги, бодлогод нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, шинээр нэвтрүүлэх, одоогийн бүтээгдэхүүнийг сайжруулах, санал санаачлага гаргах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх; Бүтээгдэхүүн, үйлчилгээний бодлого, чиглэл боловсруулах; Бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол улсын хууль, тогтоомж болон банкны дотоод бодлого, журамд нийцүүлэн бүтэгдэхүүн,үйлчилгээний эрсдэлийн түвшин хамгийн бага байлгах дээр холбогдох газар нэгжтэй хамтран ажиллах; Сегмент, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд бүрэн дэмжлэг үзүүлэх, хариуцсан чиглэлээр бусад газар, хэлтэстэй хамтарч ажиллах

Төв банк, Үйлчилгээний нэгдсэн төвт Үйлчилгээний зөвлөх

Банкны утас, сошиал сувгуудаар харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл өгөх, үйлчилгээ үзүүлэх, Гадаад харилцагчид тулгарсан асуудлыг анхан шатанд шалгаж шийдвэрлэх

Төв банк, Өгөгдлийн удирдлагын газарт Дата платформын инженер

ХААН Банкны бизнесийн үйл ажиллагаа явагдаж буй системүүдийн Дата платформуудын найдвартай, бизнесийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллана. Дата платформын Хүчин Чадал, Гүйцэтгэлийг хянаж, Гамшгийн улмаас гарсан хохирлыг арилгах шийдлүүдээр хангаж, тэдгээр шийдлүүдээ тогтмол туршиж байх. Дата платформын бүрэн бүтэн байдал, мэдээллийг нөөцлөх, сэргээх үйл ажиллагааг хариуцах, дата платфомуудын аюулгүй байдлыг хангах, тэдгээрийн шинэчлэлт сайжруулалтуудыг(update, upgrade) цаг алдалгүй хийж байх, гадны хакерын болон мэдээлэл алдагдах аюулаас сэргийлэх, гар ажиллагааг автоаматжуулах.

Төв банк, МТ бизнес засаглалын газарт Мэргэжилтэн /Гэрээт/

Мэдээлэл технологийн газруудад хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн, Мэдээлэл технологийн газруудын төслүүдийн худалдан авалтын удирдлага болон санхүү бүртгэл,  гэрээ болон вендор менежментийг хариуцан ажиллана.

Төв банк, Харилцагчийн үйлчилгээний газарт Удирдлага хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Харилцагчийн туршлагын бодлого, журмыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, Олон улсын чиг хандлагыг судлах, нэвтрүүлэх замаар харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, харилцагчийн  дуу хоолой тайланг бэлтгэх, шаардлагатай сайжруулалтуудыг банкны бусад газар нэгжүүдтэй хамран гүйцэтгэх

Төв банк, Үйлчилгээний нэгдсэн төвт Үйлчилгээний зөвлөх /дохионы хэлтэй/

Банкны утас, сошиал сувгуудаар харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл өгөх, үйлчилгээ үзүүлэх, Гадаад харилцагчид тулгарсан асуудлыг анхан шатанд шалгаж шийдвэрлэх

Завхан салбарт Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн

- Салбар болон харьяа нэгжүүдэд компьютер, сүлжээ, холбогдох тоног төхөөрөмжүүдэд гарсан гэмтлийг тодорхойлж засварлах, засах боломжгүй төхөөрөмжийг Төв Банкны Өмчийн харилцааны газарт хүргүүлэх, арга хэмжээ авах;- Салбар, нэгжийн цахилгаан, сүлжээний аюулгүй байдалд хяналт тавих, засварлах буюу холбогдох газарт хандах, Тоног төхөөрөмжтэй ажиллах аюулгүй ажиллагааны журмыг мөрдөн  ажиллах; - Банкны ажилтнуудад компьютер, компьютерын сүлжээ ба холбогдох тоног төхөөрөмжүүдийг зөв ашиглах талаар заавар, зөвлөгөө өгч,  туслалцаа үзүүлэх, горимын дагуу зөв ашиглаж байгаад хяналт тавьж ажиллах,Салбар, нэгжид шинээр ирж байгаа төхөөрөмжүүдийг хүлээн авч бүртгэх, суурьлуулах, ашиглалтанд оруулах;

Сүхбаатар салбар, Бичигт тооцооны төвд Бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх /түр/

ХААН Банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээний тухай мэдлэгээ байнга сайжруулж, харилцагчид мэдээллийг аль болох энгийн ойлгомжтой байдлаар өгөх, цахим Банкны хэрэглээг харилцагч бүрд сурталчлан таниулах;

Сүхбаатар салбар, Сүхбаатар тооцооны төвт Тооцооны төвийн менежер

Банкны дунд хугацааны бизнес зорилго, зорилттой уялдуулан бизнесийн тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн газар, нэгжийн зорилго, зорилтот үр дүнг тодорхойлж хэрэгжүүлэх;

Санхүүгийн өгөгдлийн шинжилгээ, тайлангийн газарт BI Developer

Монгол Улсын хууль тогтоомж, ХААН Банкны дотоод хэм хэмжээг (бодлого, дүрэм, журам зэрэг зохицуулалтын баримт бичиг, тушаал, шийдвэр, санамж зэрэг) дагаж мөрдөнө;  Банкны бүтээгдхүүни үйлчилгээ, систем, баазын хийгдсэн өөрчлөлт дээр үндэслэн BI аппликейшний шийдэл гаргах, хөгжүүлэлт хийх, тогтмол сайжруулах, тасралтгүй ажиллагааг хангах Банкны системийн хэмжээний өдөр тутмын үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөв гарган хүргүүлэх, хариуцсан тайлангуудын хэвийн ажиллагааг хангах Business Intelligence системийн хүрээнд хөгжүүлэх аппликейшний datasource-г тодорхойлох, холбогдох баазын Data dictionary хийх Том хэмжээний өгөгдөл боловсруулах програмчлалын хэл (R,Python, Java)-үүдийн ашиглах үр дүнтэй data analysis хийн түүнийг танилцуулан, тогтмол сайжруулах Тайлан мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хариуцсан ажлын чиглэлийн дагуу тогтмол шалгах, сайжруулах арга замыг эрэлхийлэн санаачлагатай ажиллах

Төв банк, МТ Энтерпрайз платформ удирдлагын газарт Клауд платформ инженер

Банкны бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн, МТ технологийн нөөцийг үр ашигтай зарцуулсан клауд шийдлийг нэвтрүүлэх. Дэд бүтцийн хяналт, удирдлагатай холбоотой гар ажиллагаа болон өдөр тутмын давтамжит үйл ажиллагааг бууруулсан автоматжуулалтын  шийдлийг нэвтрүүлэх. Дэд бүтцийн орчинд шинэ шийдэл, технологийг нэвтрүүлэн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг сайжруулах.

Төв банк, МТ Үйлчилгээ нэвтрүүлэлтийн газарт Скрам мастер

МТҮНГ-ын Скрам мастер нь бизнесийн төсөл, өөрчлөлтийг хариуцан хэрэгжүүлэх, төлөвлөгөө гаргах, төслийн үед шатуудад хамааралтай ажлуудыг гүйцэтгэх, багийн гишүүдийг зөв, бүтээлчээр удирдан зохицуулах, гадны нийлүүлэгч байгууллагууд болон бусад төслийн оролцогч талуудтай харилцах, төслийн баримт бичиг боловсруулах зэрэг үндсэн чиг үүргийг хариуцна.

Төв банк, МТ Энтерпрайз платформ удирдлагын газарт Систем инженер

ХААН Банкны бизнесийн үйл ажиллагаа явагдаж буй серверүүд болон дэд систем платфорумыг удирдах, шийдэл гаргах, суурилуулах, дата нөөцлөх, автоматжуулах, хяналт тавих, засвар үйлчилгээг гүйцэтгэх, аюулгүй байдлыг хангуулах, найдвартай болон тасралтгүй үйл ажиллагааг хариуцан ажиллах

Төв банк, Байгууллагын эрсдэлийн удирдлагын газарт Эрсдэлийн менежер

Байгууллагын нэгдсэн эрсдэлийн удирдлагын хүрээний гадаад ба дотоод харилцаа, дээд түвшний эрсдэлийн нэгдсэн тайлагналыг хариуцан байгууллагын нэгдсэн эрсдэлийн удирдлагын тасралтгүй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Мөн хүчирхэг эрсдэлийн соёлыг төлөвшүүлэх ерөнхий зохицуулалтыг хийх, дотоод хяналтын бодлогын үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, үнэлгээ хийх; дэлхийн санхүүгийн салбарын эрсдэлийн төлөв болон байгууллагын эрсдэлийн удирдлагатай холбоотой олон улсын жишиг, стандартыг судлан баримт бичиг боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана. 

Төв банк, Байгууллагын эрсдэлийн удирдлагын газарт Эрсдэлийн шинжээч

Байгууллагын нэгдсэн эрсдэлийн удирдлагын хүрээнд эрсдэлийн цогч аргачлалыг боловсруулах, эрсдэл хоорондын дотоод хамаарлын шинжилгээ хийх, тогтмол хямралтын удирдлага болон, өөрийн хөрөнгө болон хөрвөх чадварын хүрэлцээг үнэлэх дотоод аргачлал (ICLAAP)-ын тогтолцоог хариуцах үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ. Эрсдэлийг нэгдсэн байдлаар үнэлэх загвар, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, үнэлгээний өдөр тутмын процессын сайжруулалт, автоматжуулах ажлуудыг нэмэлтээр гүйцэтгэнэ.

Төв банк, МТ Үйлчилгээ нэвтрүүлэлтийн газарт ПХ-ийн Чанарын мэргэжилтэн

ХААН Банкны харилцагчийн үйлчилгээ болон үйл ажиллагаа явуулахад ашиглагдаж буй систем, програм хангамж, түүнтэй холбоо бүхий бизнесийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах нөхцөл байдлыг бүрдүүлэх үүднээс тухайн програм хангамж, систем дээр хийгдэж буй өөрчлөлт, сайжруулалт, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг хангаж ажиллах ба сайжруулалтыг тогтмол хэрэгжүүлэх

Хятад хэлний мэдлэгтэй Нягтлан бодогч

1.Нягтлан бодох бүртгэлийн дансны ангилал болон бүртгэлийн дүрмийг сайн мэддэг байх. 2.Импорт экспортийн ажлыг зохистой хэмжээнд зохицуулах. Үүнд гаалийн мэдүүлэг , гадаад валютын төлбөр хийх  , татварт мэдүүлэх зэрэг багтана. 3.Санхүү, татварын төрөл бүрийн тайлан гаргах, санхүү татварын тайланг хянах. 4.Санхүү  татварт тулгарсан асуудлыг зохицуулах. Санхүү болон татварын тайланг цаг тухайд нь гаргах тайлагнах. Жилийн эцсийн аудитын дүгнэлтийг цаг тухайд нь хийлгэх.  5.Компанийн хэлтэс бүрийн өдөр тутмын ажлын зардалд хяналт тавих, гарсан асуудлыг цаг тухайд нь мэдээлж сайжруулах зохицуулах төлөвлөгөөг санал болгох 6.Санхүүгийн баримтууд болон нягтлан бодох бүртгэлийн тайлангуудыг хариуцан хадгалах. Санхүүгийн мэдээллийг нууцлах.

Төв банк, Тогтвортой хөгжлийн газарт Тогтвортой хөгжлийн сургалт, дотоод харилцааны мэргэжилтэн

ХААН Банкны Тогтвортой хөгжлийн дунд хугцааны болон бизнес төлөвлөгөө, бодлого, стратегийг дотоод болон гадаад оролцогч талуудад таниулах, мэдлэг олгох, сургалтын агуулга, судалгаа, төлөвлөгөө, хэрэгжилтийг хариуцах, дотоодын болон олон улсын хамтын ажиллагааг хариуцах, үр ашгийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, банкны тогтвортой хөгжлийн чиглэлийн санал санаачлага, хийж хэрэгжүүлсэн ажлуудын мэдээлэл түгээх зэрэгтэй холбооотой төлөвлөгөөт ажлуудын гүйцэтгэлийг хариуцах

Төв банк, МТ үндсэн систем, үйлчилгээ удирдлагын газарт Системийн тасралтгүй ажиллагааны инженер (SRE)

'Монгол Улсын хууль тогтоомж, ХААН Банкны дотоод хэм, хэмжээ (бодлого, дүрэм, журам зэрэг зохицуулалтын баримт бичиг, тушаал, шийдвэр, санамж, зөвлөмж зэрэг үүгээр хязгаарлагдахгүй)-г дагаж мөрдөх, хэрэгжилтэд хяналт тавин, шаардлагатай тохиолдолд Банкны холбогдох журмуудад өөрчлөлт оруулах саналаа холбогдох газар, албадад тавьж шийдвэрлүүлэх; Системийн хүчин чадал, гүйцэтгэлийг хянаж, системүүдийн гамшгийн улмаас гарч болох хохирлыг арилгах шийдлүүдээр хангаж, тэдгээр шийдлүүдээ тогтмол туршиж байх Бизнесийн системүүдийг найдвартай, тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах төлөвлөгөө шийдлүүдийг тогтмол гаргаж бүтээлч санаачлагтай байх Системүүдийн бүрэлдэхүүн бүх хэсгийн үйл ажиллагааг бүрэн хангаж ажиллахаас гадна системтэй холбоотой сүлжээ, өгөгдлийн сан, сервэр, сторэж зэрэг дэд бүтцийн бүрэлдэхүүн хэсгийн нөлөөллийг олж илрүүлдэг байх Олон улсын шилдэг технологи болон түүнд шаардагдах ур чадваруудыг тогтмол судалж сурч байх, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, эжайл өөрчлөлт сайжруулалтыг дэмжиж үйл ажиллагаагаа тогтмол сайжруулдаг байх Системийн дүн шинжилгээг платформын түвшинд хийж, бүх түвшний бүрэлдэхүүн хэсгүүдийн харилцан хамаарал уялдааг ойлгож нарийн төвөгтэй байдлыг сайжруулах санал шийдлүүдийг боловсруулах Гэмтэл саатлын улмаас систем дээр гарсан хохирлыг хурдан хугацаанд илрүүлж шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мөн тэдгээр үйл ажиллагааг автоматжуулах

Төв банк, МТ архитектур өгөгдлийн газарт Шийдлийн аналист

Бизнес процесс болон өгөгдлийн шинжилгээ хийх Системд тавигдах шаардлагыг тодорхойлох, процесс болон технологийн хувьд анализ хийж дүгнэлт боловсруулах, баримтжуулах болон удирдлагуудад танилцуулах Технологийн шийдлүүдийн зохистой бизнес хэрэглээг тодорхойлох МТ-н Архитектуртай холбоотой баримт бичгүүдийг боловсруулах, процесс сайжруулах ОУ-н фрэймворк, аргачлалыг өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэх (TOGAF, COBIT, ITIL, PMBOK, Agile/Scrum)

Төв банк, Зээлийн эрсдэлийн газарт Зээлийн эрсдэлийн шинжээч

Нэгж зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах, эрсдэлд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийг тодорхойлж болзошгүй эрсдэлийг тооцож, үнэлэлт дүгнэлт өгөх, хяналт тавих, заавар зөвлөмж өгөх, эрсдэлийг бууруулахад энэхүү ажлын байрны гол зорилго оршино.

Төв банк, МТ Үйлчилгээ нэвтрүүлэлтийн газарт Ахлах програмист

Хариуцсан багийн гишүүдийг удирдан зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө чиглэлээр хангах; Банкны хэрэгцээ шаардлагад нийцэх ПХ-ийн судалгаа хийх, сайжруулалтыг санаачлах, төлөвлөх, нэвтрүүлэх, нэгтгэх болон хэрэглэгчийн хүлээн авах үеийн тест хийхэд туслалцаа үзүүлэх; ПХХҮШ (SDLC) журмын хэрэгжилтэд хяналт тавьж, ПХ хөгжүүлэх төслүүдийн хэрэгжилтэд мониторинг хийх; ПХ-ийн төсөлд шаардлагатай ур чадварыг тодорхойлж, хөгжүүлэгчийг тодорхойлох. Шаардлагатай сургалтын хөтөлбөрийг зохион байгуулж, багийн гишүүдийг хамруулах; Системийн хэвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, илэрсэн гэмтэл саатлуудыг засварлах, сайжруулах, хяналт тавих; ПХ-ийн бичиг баримт боловсруулах, бүрэн бүтэн байдалд хяналт тавих; ПХ хөгжүүлэх төлөвлөгөө гаргах, хөгжүүлэлтийн хэсэгт үүрэг хүлээх; ПХ-ийн шийдлийг санал болгох, зөвлөгөө өгөх, шилдэг технологи, арга техникийг судалж нэвтрүүлэх, шийдлийн хувилбаруудыг үнэлэх; Ажил болон төслийн явцын талаар газрын захиралд тайлагнах;

Төв банк, Үйл ажиллагааны шинэчлэлийн газарт Ахлах мэргэжилтэн

ХААН Банкны Картын бүтээгдэхүүн, үйлчилгээний үйл ажиллагаа процессыг бүтэн зургаар тодорхойлох, олон улсын стандарт, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн зохицуулалт болоод зохицуулагч байгууллагаас гаргасан дүрэм журамтай уялдуулан хариуцсан бүтээгдэхүүн үйлчилгээний үйл ажиллагаанд ашиглах программ хангамжийн шаардлагыг тодорхойлох, үйлчилгээ, үйл ажиллагааг оновчтой болгох, бизнесийн өсөлтийг дэмжсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, бодлого журам, гэрээний нийцлийг хангаж тогтмол сайжруулах, төсөл хөтөлбөрийн хүрээнд хийх ажлыг удирдан зохион байгуулан хэрэгжилтийг хангуулж хариуцсан багийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахад ажлын байрны зорилго оршино.

МТ Хэрэглэгчийн үйлчилгээний газарт Сервис менежмент хариуцсан мэргэжилтэн

МТ-ийн Өөрчлөлтийн удирдлагын процессийг хариуцан, удирдан зохион байгуулж, журмын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллана,  МТ-ийн Асуудлын удирдлагын процессийг хариуцан, удирдан зохион байгуулж, журмын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллана, МТ-ийн үйлчилгээний менежментийн аргачлал, процессийн талаар хамтран ажиллагч нар, техникийн багуудад тогтмол танилцуулга хийн, хэрэгжилтийн түвшинг сайжруулахад анхаарч ажиллана, Бодлого, үйл ажиллагааны нэвтрүүлэлтэд ITIL, COBIT зэрэг олон улсын мэдээллийн технологийн менежментийн шилдэг, шалгарсан арга туршлагуудыг судлах, танилцуулах, нэвтрүүлж ажиллана, 

УБИБ, Хан-Уул салбар, Үйлдвэр комбинат тооцооны төвт Харилцагчийн зөвлөх

Зөвлөх

Нягтлан бодогч

1.Нягтлан бодох бүртгэлийн дансны ангилал болон бүртгэлийн дүрмийг сайн мэддэг байх. 2.Импорт экспортийн ажлыг зохистой хэмжээнд зохицуулах. Үүнд гаалийн мэдүүлэг , гадаад валютын төлбөр хийх  , татварт мэдүүлэх зэрэг багтана. 3.Санхүү, татварын төрөл бүрийн тайлан гаргах, санхүү татварын тайланг хянах. 4.Санхүү  татварт тулгарсан асуудлыг зохицуулах. Санхүү болон татварын тайланг цаг тухайд нь гаргах тайлагнах. Жилийн эцсийн аудитын дүгнэлтийг цаг тухайд нь хийлгэх.  5.Компанийн хэлтэс бүрийн өдөр тутмын ажлын зардалд хяналт тавих, гарсан асуудлыг цаг тухайд нь мэдээлж сайжруулах зохицуулах төлөвлөгөөг санал болгох 6.Санхүүгийн баримтууд болон нягтлан бодох бүртгэлийн тайлангуудыг хариуцан хадгалах. Санхүүгийн мэдээллийг нууцлах.

Төв банк, МТ архитектур өгөгдлийн газарт Ахлах програмист

Мэдээллийн технологийн архитектурын стратегид нийцсэн програм хангамжийн шийдлүүдийг зохион бүтээх, хэрэгжүүлэхэд хөгжүүлэгчдийн багийг технологийн туршлага, манлайлал болон удирдамжаар хангаж ажиллах. Банкны бизнесийн болон технологийн стратегийн дагуу төлөвлөгдсөн технологийн төслүүдийг удирдах, технологийн судалгаа, нэвтрүүлэлт, хөгжүүлэлтэд бусад оролцогч талуудтай хамтран ажиллана. Developer experience түүл нэвтрүүлэх, боловсруулах, хөгжүүлэх үйл ажиллагаанд архитектийн багаас оролцох, бизнесийн олон төрлийн шаардлагыг хэрэгжүүлэх доод түвшний дизайн боловсруулахад шаардагдах технологийн шийдлээр хангах

Гүний уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаанчин

Ажлын байрны зорилго: Байгаль орчин, аюулгүй ажиллагааны стандартуудыг баримтлан гүний уурхайн өрөмдлөгийн машин, тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн ашиглалтыг нэмэгдүүлэх, бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангаж, цахилгаан, гидр болон механик талын засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.   Үндсэн үүрэг хариуцлага (дор дурдсан болон бусад): Байгаль орчны үүрэг хариуцлагаа ухамсарлахын зэрэгцээ аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг нэн тэргүүнд чухалчилсан соёл төлөвшүүлэх Эпирокийн тоног төхөөрөмж дээр нарийн төвөгтэй оношлогоо, засвар үйлчилгээг оновчтой чанартай гүйцэтгэх Цахилгааны засвар үйлчилгээ хариуцсан ахлах ажилтанд өдөр тутмын ажлаа тайлагнаж, ажлын даалгавар авч ажилах, дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах Засвар үйлчилгээний бүх цахилгааны үйл ажиллагааг шалгаж, ажиллахад бэлэн гэж гарын үсэг зурсны дараа бүх өрмийн төхөөрөмжийг ажилдаа буцааж өгөхийг баталгаажуулна. Эпирок компаниас хэрэгжүүлдэг тоног төхөөрөмжийн цахилгааны гэмтэлээс урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний хөтөлбөрийг хариуцан ажиллах Бүх өрөмдлөгийн тоног төхөөрөмжид засвар хийсний дараагаар дахин ажиллуулахын өмнө зохих ёсоор шалган баталгаажуулах Утасны схем, компьютерийн программ хангамж, оношлогооны төхөөрөмжийг ашиглан бага хүчдэлийн системийн алдааг олж засварлах. Шугам дамжуулах, утас татах, цахилгааны холболт зэргийг диаграм , эсвэл цахилгааны схемийг ашиглан мэргэжлийн түвшинд гүйцэтгэх. Гэмтэлтэй бүрэлдэхүүн хэсэг/систем, алдаатай ажиллагаа, хэвийн бус нөхцөл байдлыг илрүүлж, шууд удирдлагадаа даруй мэдээлэх. Бага хүчдэлийн цахилгаан системтэй холбоотой бүх KPI-д нийцүүлэн үр дүнтэй ажиллах

Нягтлан бодогч

Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр шинэхэн төгссөн төгсөгчийг хайж байна. Компанийн борлуулалтын өдөр тутмын ажил гүйлгээг хийх, бүртгэх ажлыг Ерөнхий нягтлан бодогчийн удирдлага дор хамтран ажиллана.

Төв банк, МТ үндсэн систем, үйлчилгээ удирдлагын газарт Системийн тасралтгүй ажиллагааны инженер (SRE)

Банкны хэмжээнд ашиглагдаж буй бизнесийн системүүдийн тасралтгүй, найдвартай, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах

ИНЖЕНЕР ЗАСВАРЧИН (Оюу Толгой, ГҮНИЙ УУРХАЙ)

Эпирок Группийн Монгол Улс дахь салбар болох “Эпирок Монголиа” ХХК нь “Гүний уурхайн хөдөлгөөнт хүнд машин, тоног төхөөрөмжийн Инженер засварчин” ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.    Ажлын байршил: Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрладаг Оюу Толгой уурхайн талбарт 14/14 уртын ээлжийн хуваариар ажиллана. Ажлын байрны зорилго: Гүний уурхайн өрөмдлөгийн машин, тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн ашиглалтыг нэмэгдүүлэх, бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангаж, засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.   Үндсэн үүрэг хариуцлага (дор дурдсан болон бусад): Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг чухалчилан засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэх Эпирокийн тоног төхөөрөмжийг эвдрэлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засварын дараах хяналт баталгаажуулалтыг хийх Аюулгүй ажиллагаа болон чанарын хяналт дүрэм журам, стандартыг мөрдөх Эпирокийн машин, тоног төхөөрөмжийг үйлдвэрийн зааврын дагуу угсрах гэх мэт.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.